2011-02-21,17:59

Цагаа хэмнэж байгаарай багш нараа!

Минутаар хэмжигдэх зорилтууд
Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацааг нэмэх юм. Нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг. Хүн бүрт хоногийн 24 цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хормоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй. 24 цагийн дотор юу эс болох вэ? Бид үүний 8 цаг буюу 1440 минутын 480-ийг унтаж өнгөрүүлдэг. Мөн адил хугацааг үхмэл байдлаар ажил дээрээ өнгөрүүлнэ. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацааг үхмэл байдлаар ажил дээрээ өнгөрүүлнэ. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацаа нь л үлдэж байна. Амьдрал дээр та үүний зөвхөн хагасыг л ашиглаж чаддаг. Энэхүү байдлаас гарах арга байхгүй мэт санагдаж байгаа биз? Өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бага цаг зарцуулах нь таны дараагийн алхамд чөдөр болох болно. Зорилгодоо хүрэх, хагалттай цаг байхгүй гэсэн сэтгэлийн дарамтаас салахын тулд энэхүү илүү цагийг олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд хором бүрийг ихэсгэ. Өдөр бүр өөртөө гаргах 60 буюу түүнээс дээш минут нь та бусадтай амьдралаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа илүү сэтгэл хангалуун өнгөрүүлж, мэргэжлээ дээшлүүлж, бүх чадвараа ашиглах боломжтой болгоно. Өдөрт 60 минут гаргах нь 10 жилийн дотор дээд сургуулийн диплом олж авахад хангалттай хугацаа юм.

Өөрөө цагаа төлөвлө
Бидний ажлын хэмнэл өдөр ирэх бүр хурдсаж байгаа энэ үед цагийг сайн ашиглахын тулд ажил, ар гэрийнхээ бүх зүйлийг төлөвлөх нь улам их чухал болж байна. Та итгэхгүй бол хэсэг тунгаагаад үзээрэй. Нас биед хүрсэн хүн энд тэнд тавьсан түлхүүрээ хайсаар жилд 16 цагийг дэмий өнгөрөөдгийг битгий мартаарай. Интернэтээр явуулсан судалгаагаас үзэхэд зохион байгуулалт муутай зааварлагч ажлын 1 цагийг өдөр бүр алддаг байна. Оны эцэст хэчнээн их хугацаа болохыг нь та тооцоод үзээрэй. Ийм байхад хүмүүс яагаад өдрийн ажлаа төлөвлөхөөс зугтаадаг байна аа? Зохион байгуулалттай байх нь амжилтад хүргэдэг: Харин төлөвлөгөө эмх замбараагүй бол илүү их цаг хугацаа алддаг. Иймээс бүх зүйл “энгийн байх хэрэгтэй”. Та бүхэн дараах аргаар энгийн төлөвлөгөө гаргаж болно.

1. Хийх ажлаа бичсэн жагсаалт үзгээ байнга халаасандаа авч яв.
2. Санаандаа орж ирсэн бүхнийг тэмдэглэж ав.
3. Амьдралынхаа бүх талтай холбоотой жагсаалт гарга.
4. Эмх замбараагүй байдлыг цэгцлэх хэрэгтэй.
5. Уулзалт болон хийх ажлынхаа эцсийн өдрийг жагсаан бич.
6. Тэмдэглэлээ самбарт хад.
7. Ширээгээ эмх цэгцтэй байлга.
8. Эд хогшлоо зөв байршуул.
9. Хэрэглэх зүйлсээ тохиромжтой газар тавь.


бичсэн: bayarmaa төрөл: Багш нарт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 149

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)